Friday, September 19, 2008

Спорт наадам

Жилийн жилд л зохиогддог тул яг юу байдаг яадаг ийдэгийг нь нарийн нухацтай тоочоод юу гэхэв гэж бодлоо.. ямартай ч энэ жил зохиогдох хамгийн эхний олон нийтийн, анги хамт олоноороо оролцох ёстой томоохон арга хэмжээ бол СПОРТ Наадам яахын аргаггүй мөн билээ Олимпоос өгсүүлээд л бодоод үзэх нь ээ Спорт нь наадам нь эв нэгдэл, энх тайваныг бэлэгддэг бол манай сургуулийн спорт наадам харин чиг эсэргээрээ дайны талбар болох нь олонтоо байдаг, улааран тоглосон хүүхэд бүр хожигдсондоо бухимдан, шүүгчидэд буруу тохож, өрсөлдөгч багаасаа өөг хайж эхэлдэг нь жам шахуу болжээ. За тэгээд унасан бөхөд шалтаг мундахгүй гэгчээр бүгд л уг нь тэр муу тэгээгүй бол гэж ирээд л уурсан ярьдаг нь спорт наадам өндөрлөхөд харагдах дүр төрх билээ. Би яагаад одоо энийг болоогүй юмыг олонд тарааж, нуршин, өгүүлж бичиж байна вэ? гэхээр энэ жилийн спорт наадам ийм зүйлгүй, амар амгалан болоосой гэсэндээ бичив. Хурай Хурай Спорт наадамдаа идэвхитэй оролцоорой

1 comment:

Anonymous said...

xurai xurai yu? kkk sport naadam ene jil goy bolox bx oo =] hope so =D